2020-04-06 English
Нүүр хуудас » Мэдээ » Заавар зөвлөгөө
Мэдээ » Заавар зөвлөгөө
Үнэгүй и-мэйлийн давуу болон сул талууд
Огноо: 2018 оны 01 сарын 20

Үнэгүй и-мэйл үйлчилгээний онцлог 

Yahoo!, Hotmail, Gmail зэрэг үнэгүй и-мэйлийн үйлчилгээ үзүүлдэг сайтууд бий. Таныг захидлаар харьцах сайхан боломжийг олгодог. Мөн дээрээс нь мөнгийг чинь хэмнэж, бас ч үгүй олон давуу талтай байна:

  • Хүртээмжтэй – Ямар ч компьютерээс холбогдон ашиглаж болдог учир та компьютерээсээ хол байгаа, интернетгүй байхад хүртэл энэ үйлчилгээ нь ашиглаж болдог. Хэрэв та нийтийн хэрэгцээний компьютер юмуу утасгүй интернэт орчинд орж байж и-мэйлээ шалгадаг, ингэхдээ өөрийнхөө хувийн мэдээллийг бусдад алдахаас айдаг бол үнэ төлбөргүй ийм и-мэйл хаягтай байх нь туйлын эрсдэлтэй зүйл байх болно.
  • Өрсөлдөхүйц давуу тал – ижил үйлчилгээтэй олон компаниуд үйлчлүүлэгчтэй болохын тулд захидлын багтаамж, спам шүүгч, вирусын хамгаалалт, үсгийн сайжруулсан фонд, график зэргээрээ өрсөлдөж байдаг.
  • Бусад онцлогууд  - хэрэглэгчидээ татахын тулд үнэгүй и-мэйл хаягаас гадна нэмэлт програм, үйлчилгээгээрээ өрсөлдөх болжээ. Үнэгүй и-мэйл хаяг нь таны үндсэн и-мэйл хаягт ирэх хэрэггүй спам-ийн тоог цөөлж өгдөг. 

 

Үнэгүй и-мэйлийн үйлчилгээнд ямар эрсдэл нуугдаж байна вэ? 

 

Үнэгүй и-мэйл хаяг нь олон давуу талтай ч, нарийн мэдээлэл явуулахдаа ашиглахад тохиромжгүй. Та үйлчилгээний хөлс гэж төлбөр төлөөгүй учраас таныг олон төрлийн халдлагаас хамгаалж, хамгийн сайн үйлчилгээг үзүүлэх албагүй. Имйээс та дараах эрсдэлтэй тулгарна:

  • Аюулгүй байдал – Хаяг руугаа нэвтрэн орох таны нууц үг болон захидлыг энгийн текст маягаар эсвэл нууцлал багатай илгээдэг нь хялбархан олз болно. Үйлчилгээ үзүүлэгч чинь SSL encryption- ыг санал болгож байвал ашиглаарай
  • Хувийн мэдээлэл – Та үйлчилгээ авч байгаадаа төлбөр төлөөгүй учраас тухайн үйлчилгээ олгогч байгууллага ямар нэгэн аргаар зардлаа нөхөх хэрэгтэй болно. Эдгээр аргуудын нэгэнд сурталчилгаа байрлуулах, юмуу таны мэдээллийг бусдад худалдах орно. Тийм учраас таны хувийн мэдээллүүд болох нэр, и-мэйл хаяг, утасны дэвтэр дээрх хаяг, танилцуулган дээрх ямар нэгэн хувийн чанартай мэдээлэл бусад байгууллагад очих эсэхийг сайтар нягтлан компаний хэрэглэгчийн хувийн мэдээллийн бодлогыг нь заавал судлаарай.
  • Найдвартай байдал – Хэдийгээр та ямар ч компьютерээс хаяг руугаа орж чадах ч гэлээ, орохыг хүссэн үед хаяг чинь нээгдэж байх эсэхийг сайтар нягтлаарай. Үйлчилгээ үзүүлэгчийнхээ үйлчилгээний нөхцөлтэй танилцсанаар таньд яг ямар үйлчилгээ үзүүлэх талаар тодорхой мэдээлэлтэй болох болно. Жишээлбэл: Хэрэв танд үзүүлэх үйлчилгээ дуусч, таны хаяг устгагдвал та өөрийн захиануудаа буцааж олж авч чадах уу? өөрийн компьютертээ захидлуудаа татаж авах боломжийг олгож байна уу? Мөн, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас өөр цагийн бүсэд та очсон тохиолдолд таны захидал очих цагт тэдний сервер хөндлөнгөөс оролцох эсэхийг нь олж мэдэж болох юм. 

 

Эх сурвалж: www.us-cert.gov

 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
Хиймэл оюун ухаант дуут технологийг ганцаардалтай тэмцэхэд ашиглаж байна Хиймэл оюун ухаант дуут технологийг ганцаардалтай тэмцэхэд ашиглаж байна
2020-04-01
Коронавирус ба кибер халдлага Коронавирус ба кибер халдлага
2020-03-30
Цахим хэтэвч ашиглая Цахим хэтэвч ашиглая
2020-03-30
“Tiktok” аппликейшн хангалттай найдвартай юу? “Tiktok” аппликейшн хангалттай найдвартай юу?
2020-03-26
Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох үндэсний сургалтын төв Кибер аюулгүй байдлын мэдлэг олгох үндэсний сургалтын төв
2020-03-17
Үүрэн телефоны хэрэглэгчийн яриа, мессежний нууцлал,  аюулгүй байдлыг хангах нь Үүрэн телефоны хэрэглэгчийн яриа, мессежний нууцлал, аюулгүй байдлыг хангах нь
2020-03-16
“Covid-19 “ вирусын цахим орчинд үзүүлэх нөлөө “Covid-19 “ вирусын цахим орчинд үзүүлэх нөлөө
2020-03-09
Коронавирусын тархалтыг хянахад царай таних технологийг ашиглаж байна Коронавирусын тархалтыг хянахад царай таних технологийг ашиглаж байна
2020-03-09
Amazon-ийн Ring Video Doorbell нь халдагчдад таны Wi-Fi-ын  нууц үгийг хулгайлах боломжийг олгодог Amazon-ийн Ring Video Doorbell нь халдагчдад таны Wi-Fi-ын нууц үгийг хулгайлах боломжийг олгодог
2020-02-20
Таны мессежийг хэн уншиж байна вэ? Таны мессежийг хэн уншиж байна вэ?
2020-01-20
Анхааруулга Анхааруулга
2019-12-20
Оросын хакерууд  допингийн эсрэг агентлагуудыг онилж байна. Оросын хакерууд допингийн эсрэг агентлагуудыг онилж байна.
2019-12-10
/ End-to-end / шифрлэлтийг хориглох тухай хэлэлцэж байна. / End-to-end / шифрлэлтийг хориглох тухай хэлэлцэж байна.
2019-11-20
ОХУ “Царцаа”-ны тусламжтайгаар өгөгдлүүдийг шифрлэнэ. ОХУ “Царцаа”-ны тусламжтайгаар өгөгдлүүдийг шифрлэнэ.
2019-11-10
“Касперскийн лаборатор”-оос кибер аюулгүй байдлын ур чадвар эзэмшүүлэх онлайн платформыг гаргажээ. “Касперскийн лаборатор”-оос кибер аюулгүй байдлын ур чадвар эзэмшүүлэх онлайн платформыг гаргажээ.
2019-10-20