2021-10-24 English
Нүүр хуудас » Мэдээ » Заавар зөвлөгөө
Мэдээ » Заавар зөвлөгөө
Таны амьдрал цахим орчноос хэрхэн хамааралтай вэ - Зөвлөмж №6
Огноо: 2017 оны 10 сарын 20
Ирээдүйд маш олон зүйлс өөрчлөгдөж, устаж алга болох талаар эрдэмтэд, судлаачид таамаглаж байна. Тэдний үзэж байгаагаар ирээдүйд бид бэлэн мөнгө ашиглахаа больж, цаасан дээр захидал бичих шаардлагагүй болж, бугуйн цаг, нүдний шил зэрэг олон зүйлс одоо гүйцэтгэж буй үүргээсээ илүү олон үйлдлийг хийдэг болох ажээ. Сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюун ухаан, ухаалаг төхөөрөмжүүд, улс орон бүрийн сансарын хөтөлбөрүүд зэрэг шинжлэх ухааны олон төслүүд мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын шинэ ололтууд дээр үндэслэн явагдаж байгаа юм. Энэ үсрэнгүй хөгжлийг дагаад мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн хэмжээ ч үлэмж ихээр өссөөр байна. Мэдээлэл технологийн салбарын ойрын ирээдүйд ихээр хөндөгдөх  сэдвийг товчхон тайлбарлавал:


Cloud computing/Үүлэн тооцоолол – Хэрэглэгчийн өгөгдөл, програм хангамжууд зэрэг нь нэгдсэн нэг сервер, сүлжээнд байрших бөгөөд тухайн өгөгдөл, програм хангамжийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хэрэглэгч биш мэргэжлийн хүмүүс хариуцах юм. 

Mobility – Тооцоолон бодох, өгөгдөл боловсруулах төхөөрөмжүүдийн хэмжээ багасч, хүн авч явахад хялбар болох, мэдээлэл хадгалах чиг үүрэг нь хасагдаж зөвхөн “үүл” рүү хандах чиг үүрэгтэй болох нэгэн төрлийн технологийн шийдэл юм. 

Сэргээгдэх эрчим хүч – Өгөгдөл боловсруулах, хадгалах төхөөрөмжүүдийн хүчин чадал нэмэгдэж, хэмжээ багассанаар эдгээр төхөөрөмжүүдийг байнгын эрчим хүчний эх үүсгэвэрт холбох боломжгүй болсон юм. Тиймээс эдгээр төхөөрөмжүүдийг ямар орчинд өөрийгөө цахилгаан эрчим хүчээр хангах чадвартай болгохын тулд эрдэмтэд сэргээгдэх эрчим хүч /нарны тусгал, салхи, хүний биеийн дулаан гэх мэт/-ний шийдлийг эрэлхийлсээр байна.

Green ICT – Энэ нь тоног төхөөрөмжийн тоо ба овор хэмжээ, эрчим хүчний зарцуулалт багасч, боловсруулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого юм. Мөн үүнээс гадна байгал орчиндоо хор хөнөөл багатай байлгах олон шийдлүүд энэ нэр томьёонд багтдаг.



Эдгээр дэвшилтэт технологиуд бидний амьдралд нэвтэрч эхлэх үед хамгийн чухлаар хөндөгдөх сэдэв бол мэдээллийн аюулгүй байдал, хэрэглэгчийн туршлага, боловсрол, өгөгдөлд хандах эрхийг хэрэглэгч хэрхэн зохицуулж байгаа байдал зэрэг юм. Бид мэдээлэл технологийн салбарын хөгжилд бэлэн байхын тулд өөрсдийн өгөгдлийг найдвартай хадгалах, хамгаалах тэр шийдлийг сонгох хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам тантай холбоотой мэдээ, мэдээлэлийн хэмжээ ихэссээр байгаа тул мэдээллийн аюулгүй байдлын салбарт одооноос эхлэн анхаарал хандуулахыг Кибер аюулгүй байдлын газар зөвлөж байна.

 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
FIN7 халдлагын бүлэглэл FIN7 халдлагын бүлэглэл
2021-10-22
Google-ийн анхааруулга Google-ийн анхааруулга
2021-10-22
Google-ийн эсрэг хууль батлагджээ Google-ийн эсрэг хууль батлагджээ
2021-09-10
Цахим засаглалын хөгжлийн индекс 2020 Цахим засаглалын хөгжлийн индекс 2020
2021-09-10
Google Docs ба фишинг халдлага Google Docs ба фишинг халдлага
2021-06-24
DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл DarkSide өгөгдөл барьцаалах бүлэглэл
2021-05-20
Телеграмаар дамжих Телеграмаар дамжих "ToxicEye" хортой код
2021-05-07
Зүйлсийн интернэт буюу IoT Зүйлсийн интернэт буюу IoT
2021-05-05
CVE-2021-28310: A broken window CVE-2021-28310: A broken window
2021-05-05
Adrozek хортой код Adrozek хортой код
2020-12-28
Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна Эрүүл мэндийн байгууллагууд цахим халдлагад өртсөөр байна
2020-12-17
Ghimob хортой код Ghimob хортой код
2020-12-01
Цар тахал ба кибер аюулгүй байдал Цар тахал ба кибер аюулгүй байдал
2020-12-01
Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч  халдлагад өртжээ Коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэгч халдлагад өртжээ
2020-11-06
Windows Zerologon эмзэг байдал Windows Zerologon эмзэг байдал
2020-10-02