2020-09-23 English
Нүүр хуудас » Мэдээ » Заавар зөвлөгөө
Мэдээ » Заавар зөвлөгөө
“Utorrent” ба “bittorrent” гуравдагч програм хангамж суулгаж байна.
Огноо: 2017 оны 07 сарын 10
Хэрэв та “Bittorrent” болон “uTorrent 3.4.2 Build 28913”  хувилбарыг өөрийн компьютерт суулгасан бол энэ мэдээг унших шаардлагатай.“uTorrent” файл татах үйлчилгээний хэрэглэгчид уг програм хангамж шинэчлэлтээрээ дамжуулан хэрэглэгчийн огт хүсээгүй гуравдагч програмыг суулгаж буй талаар гомдоллож байна.

Хэрэглэгчдийн гомдлын талаар

Шинэчлэлтээр давхар суугдаж буй “Epic Scale” хэмээх програм нь цахим төлбөр тооцооны “Bitcoin” системээр ашиглан “Bittorrent” компанид тодорхой хэмжээний орлого оруулах зорилготой бөгөөд хэрэглэгчдийн компьютерын үйл ажиллагааг удаашруулж, үйлдлийн системийн устгагдахдаа хэрэглэгчдэд хүндрэл учруулж байгаа ажээ.

uTorrent” програмын хэрэглэгчдэд зориулсан форум дээр “Groundrunner” хэмээх нэртэй нэгэн хэрэглэгч: “Танай програм шинэчлэлт хийхдээ нэмэлт програм хангамж давхар суугдаж буй талаар мэдээллийг хэрэглэгчдэд өгдөггүй” хэмээн гомдолложээ.

Үүний хариуд “uTorrent”-ын хэрэглэгчдийг дэмжих үйлчилгээний ахлах менежер тус компаний харилцагчдын програм хангамж нь шинэчэлэлтээр дамжуулан суухдаа хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр суудаггүй хэмээн мэдэгджээ.Мөн тус компаний нэгэн ажилтны мэдээллэснээр “Epic Scale бол тус компаний томоохон түншлэгч мөн хэрэглэгчид суугдсан хавтсыг чөлөөтэй устгаж болно. Дахиж суугдахгүй” хэмээн бичсэн ажээ.

Устгах арга зам

Мөн уг компаний ажилтан энэ програм хангамжийг Windows үйлдлийн системийн програм хангамж устгах арга ажиллагаагаар хялбархан устгагдах боломжтой хэмээв.

Гэвч эдгээр мэдэгдэл хийсэн ажилтнууд “Epic Scale” програм нь “uTorrent”-д ашиг орлого оруулах зорилготойг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн ажиллаж байх үедээ компьютерын хүчин чадал, нөөцийг ихээр ашиглаж байгаа нь энгийн хэрэглэгчдэд ч анзаарагдахуйц юм.“Bittorrent” компаний хэвлэлийн төлөөлөгч “Бид хэрэглэгчдэд мэдэгдэхгүйгээр сууж байгаа талаар одоохондоо баталгаажуулаагүй бөгөөд одоогоор бид энэ асуудлыг судлаж байна” хэмээн мэдэгдсэн.

Үнэн хэрэгтээ ихэнх програм хангамж системд суугдах явцдаа үйлчилгээний журмыг хэрэглэгчээр зөвшөөрүүлэх /”Agree” товчлуур/ хэсэг байдгийг бүх хэрэглэгчид мэддэг бөгөөд энэ хэсгийг огт уншилгүйгээр дардаг ажээ. Энгийн хэрэглэгч програм хангамжийг суулгахдаа 6-10 секундыг зарцуулдаг. 

Next.. Install.. Next.. Agree.. Finish


Epic Scale” програм хангамж суугдахдаа хэрэглэгчээр зөвшөөрүүлэх хэсэгтэй тун ижил цонхыг хэрэглэгчдэд харуулж байгаа нь хэрэглэгч өөрөө ч анзааралгүйгээр уг програм хангамжийг зөвшөөрөн суулгах нэг шалтгаг болж байгаа ажээ.Мэдээж энэ бол програм хангамж хөгжүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын зориудаар хийгдсэн нэг төрлийн ов мэх юм. 


 
Мэдээ
 
Шинэ Мэдээ
Царай таних хиймэл оюун ухаан Царай таних хиймэл оюун ухаан
2020-09-18
Европын холбооны хориг арга хэмжээ Европын холбооны хориг арга хэмжээ
2020-09-02
TeamViewer-ээ шинэчилье TeamViewer-ээ шинэчилье
2020-08-31
eSIM гэж юу вэ? eSIM гэж юу вэ?
2020-07-21
Windows үйлдлийн системийн шинэчлэлт Windows үйлдлийн системийн шинэчлэлт
2020-07-09
“Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй “Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй
2020-07-09
“BIOS” халдлага илрүүлэх программ “BIOS” халдлага илрүүлэх программ
2020-06-19
Samsung-ийн утсаа update хийгээрэй Samsung-ийн утсаа update хийгээрэй
2020-06-19
BigData VS Covid-19 BigData VS Covid-19
2020-06-19
DDoS халдлагын идэвхжил DDoS халдлагын идэвхжил
2020-06-19
Bluetooth холболтоо унтрааж хэвшье Bluetooth холболтоо унтрааж хэвшье
2020-06-10
5G технологийн хөгжил 5G технологийн хөгжил
2020-06-10
Кибер халдлагын өнөөгийн байдал Кибер халдлагын өнөөгийн байдал
2020-05-28
Нийгмийн сүлжээн дэх луйвар Нийгмийн сүлжээн дэх луйвар
2020-05-25
Эмзэг байдлын тайлан Эмзэг байдлын тайлан
2020-05-21